Гацууртын алтны ордныг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулана
2014.12.26
Уул уурхай, Ашигт малтмал

Гацууртын алтны ордныг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулана

УИХ-ын хуралдаанаар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гацууртын ордын тухай буюу “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”  Засгийн газрын өргөн барьсан төслийг хэлэлцлээ. 

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 6 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алт, Халзан бүргэдэй, Угийн гол, Мушгиа худаг, Хотгор зэрэг газрын ховор элементтэй ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах санал гарган Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Уул, уурхайн сайд Р.Жигжид танилцуулав

Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэний дагуу Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлоготой нийцүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон тул Улсын Их Хурлаас эргүүлэн татаж авсан.

Засгийн газраас өмнө нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 7 ордоос Халзан бүргэдэй, Угийн гол, Мушгиа худаг, Хотгор зэрэг газрын ховор элементтэй ордын хувьд тэдгээр нь бүрэн судлагдаж дуусаагүй, мөн баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүйгээс үр ашиг тооцох техник, эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй байгаа зэргийг харгалзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулах, Хөшөөтийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн биржтэй бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, мөн орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахгүйгээр гэрээ байгуулан ажиллах саналыг ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс ирүүлсэн тул тогтоолын төслөөс хассан.

Гацууртын алтны ордны хувьд тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК -ны зүгээс уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулахад татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

С.Одонтуяа "Стратегийн орд газруудад шинээр газрууд орж ирээд байх төлөвтэй байна. Энэ газруудын төрийн мэдлийн хувь хэмжээнд таарсан ноогдол ашгийг тооцооллох, орлого зарлагад хяналт тавих нь төрийн зүгээс хир хүнд байдаг вэ? Төрийн зүгээс хяналт тавих боломж бага байдаг бол энэ стратегийн орд газар дээр төрд оногдох ноогдол ашиг нь жил бүр хэлбэлздэг байснаас  гурван жилийнхэн ТЭЗҮ нь харж байгаад энэ ордуудад зориулсан тусгай нөөц ашиглсаныг татвар оногдуулж болох уу.

Х.Болорчулуун "Сентерра Гоулд Монголиа" гэдэг компанийг их азтай, одтой, авхаалжтай компани гэж ойлгодог юм. Яагаад гэвэл “Бороо гоулд”-ын 10 жилийн гэрээгээр 45 тонн алтыг 5 жилд ямар ч татвар төлөлгүй аваад гарсан. Сая алтны татварын бууруулахад маш их лобби хийж гүйсэн. Тэр нь ч бидэнд мэдэгдсэн. Өнөөдөр тэр компани гачууртад 75 алт, Дорнодын  Цагаан-Овоод 43 тонн алтыг нөгөө аргаараа татваргүй авах гэж зүтгэж байна. Яасан ч их мөнгөтэй, лоббитой компани юм. Монголын төр нэг тохиролцооны дэлгүүрийн эзэн шиг баймааргүй байна. Заримыг нь стратегийн ордоосоо гаргачихна. Заримыг нь авна.

Д.Зоригт "Энэ ордыг ашигласнаар Монгол улсын эрдэнэсийн сан, вальютийн нөөцөд үзүүлэх нөлөөллийг хэлж өгөөч. Энэ болд ард түмний өмч. Энэ өмчийг УИХ хэнд, ямар нөхцөлөөр ашиглуулах вэ гэдгийг шийдэж байгаа гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй.  Байгаль орчинд хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

Б.Бат-Эрдэнэ "Түрүү жил олонхи, цөөнхөөрөө намчирхаж үзэж байхад  ч нам дамжсан бүлэглэлүүд стратегийн ач холбогдол бүхий орд газраас сугалаад авчхаж байсан. Одоо бол үндэстэн дамнасан гадаадын том компани урт нэртэй хууль хэрэгжиж байгаа учраас стратегийн орд газар руу эргүүлээд авах ажил явагдаж байна. Одоо Тавантолгойн орд газрын хэд хэдэн компани нилээд аваад явчих юм байна. Цаашлаад хэд хэдэн гол ордуудаа өгөөд мөд урт нэртэй хуулиа хүчингүй болгох ажлууд ил цагаан явж байна.

Энэ ордыг ашигласнаар 3 их наяд төгрөгийн алтыг Монголбанкинд тушаахаар гэрээ хийгдсэн байгаа. Мөн 1000 хүн ажилтай болно гэж тодруулсан.

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ 

ШИНЭ МЭДЭЭ