Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 5 дахь уулзалтад оролцож байна
2024.05.10

Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 5 дахь уулзалтад оролцож байна

Терроризмтай тэмцэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Парламентын ассамблей хоорондын 5 дахь уулзалтад УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейг төлөөлөн оролцож байна.

Тэрээр ЕАБХАБ-ынТерроризмтай тэмцэх хорооны гишүүний хувьд уг хуралд уригдан оролцож байгаа бөгөөд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Манай бүх систем хүнийг рационал (эрүүл, тооцоотой) сэтгэлгээтэй гэж угсрагдсан байдаг. Гэтэл хүнд угаасаа байсаар ирсэн, одоо улам эрчимжин тодорсоор байгаа иррационал шинж чанарыг тооцон тусгасан систем, институцүүдгүй байгаад байгаа нь гэнэтийн рационал бус сэдлээр өдөөгдсөн үйлдэлд оновчтой хариу барих, эсвэл түүнээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэхэд саад болоод бна гэсэн ажиглалтаасаа хуралд оролцогсодтой хуваалцлаа.

Австрийн Парламентын гишүүн, Европын АБХАБ-ын Парламентын ассамблейн Терроризмтэй тэмцэх хорооны дарга Р.Лопатка-тай уг хорооны гишүүний хувьд 3 жил сайхан хамтран ажиллалаа. Энэ удаа тэрээр Европын парламентад нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд ирэх 6-р сарын эхний долоо хоногт сонгууль нь болно. Амжилт хүсэж буйгаа түүнд илэрхийлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn