БОЭТ-ийн ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
2024.04.01

БОЭТ-ийн ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ

Энэ онд Баруун бүсийн ууган эмнэлэг Ховд аймаг дахь БОЭТ 99 жилийн ойтойгоо золгож байна. Тэгвэл баруун 5 аймгийн иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг БОЭТ-ийн өргөтгөлийг энэ оны 7 дугаар сард эхлүүлэх талаар АХБ-ныхантай уулзаж ярилцлаа.

АХБ-ны нийт 9 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 5 сая ам долларын төсөвт өртгөөр өргөтгөлийн барилга баригдах бол 4 сая ам долларын техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ.

Ингэснээр хагалгааны блок, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, өдрийн эмчилгээ, гемодиализ, ариутгал халдваргүйтэлийн орчин үеийн иж бүрэн тасгуудтай болно. 100 жилийн түүхт ойгоо шинэ өргөтгөлийн хуудсаар баяжуулах БОЭТ-ийнхөндөө баяр хүргэе.