SDY for SDG ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СОЦИАЛ ДЕМОКРАТ ЗАЛУУЧУУД Баруун бүсийн уулзалт, сургалтад оролцлоо
2024.01.29

SDY for SDG ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СОЦИАЛ ДЕМОКРАТ ЗАЛУУЧУУД Баруун бүсийн уулзалт, сургалтад оролцлоо

Ховд нутагт маань УВС, ХОВД, ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ аймгуудын манлайлагч 200 орчим залуус цуглажээ. Залуусаа өнгөлөг, жавхаатай, тэмүүлэлтэй байгааг харах сайхан байна.

Залуусынхаа ирээдүйд зориулж, баруун бүс нутгийнхаа иргэдийн амьжиргааг дээшлүүлж орлогыг нь нэмэгдүүлэхээр санаачлан дэвшүүлсэн томоохон төслүүд маань өнөөдөр эхнээсээ бодитой ажил хэрэг болоод явж буй.

  • Ховд Эко Цемент үйлдвэр ашиглалтад орж баруун аймгийнхан УБ-тай адил үнээр цементээ авч эхэлсэн
  • Хотод ч тэр орон нутагт ч гэр хороололд халуун, хүйтэн устай, утаа гаргахгүй, ил жорлонгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Хашаандаа сайхан амьдаръя төсөл амжилттай хэргэжиж байна
  • Ховд-Улаангом, Алтай-Улиастай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил энэ онд эхэлнэ.
  • ЭБУЦС гараанаасаа хөдөлж төсөл урагштай явж байна
  • Малчид, тариаланчдынхаа орлогыг нэмэгдүүлэх Шинэ Ховд ҮТП, агро парк зэрэг төслүүдийн дэд бүтцийн ажлууд амжилттай хийгдэж байна

Энэ том төслүүдийг амжилттай хийж дуусгахад залуус та нарын оролцоо хамгийн чухал гэдгийг онцлон хэлмээр байна. Тиймээс хамтдаа хийцгээе, хамтдаа хөгжүүлцгээе, бид хамтдаа бүтээж чадна