ХОВД АЙМАГТ 547 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 68 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХИЙГДЭХЭЭР ТУСГАГДАВ
2023.12.11

ХОВД АЙМАГТ 547 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 68 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХИЙГДЭХЭЭР ТУСГАГДАВ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил нэг бүрийг төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанартай, үр дүнтэй хийгдэхэд аймаг орон нутгийн удирдлагууд, шат шатны ажил хариуцсан хүн бүр хариуцлагатай, шударга байх ёстой.

Аливаа төсөл, хөтөлбөрөөр хийгддэг бүтээн байгуулалтуудын тендертэй холбоотой маргаан тасардаггүй. Иймдээ ч АВЛИГА АШИГ СОНИРХОЛ, ТЕНДЕР, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНАААС ангид байлгахын тулд Ховд аймгийн удирдах албан тушаалтнуудад ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ байгуулах тухай саналаа хүргүүлж энэ онд гэрээ байгуулагдсан.

Их бүтээн байгуулалтын ажлууд эхлэх энэ цаг үед бид хаана хаанаа хариуцлагаа ухамсарлаж, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, эргээд уулзах нүүртэй байхын төлөө нэгэн зүгт зүтгэх шаардлагатай байна. Бид төрдөө тангарагтай түмэндээ амлалттай хүмүүс гэдгээ мартаж болохгүй.

Иймд аймаг, орон нутгийн удирдлагууд болон, тендерт шалгарсан компаниуд маань олон түмнээ гэсэн өөриймсөг сэтгэлээр хандаж ШИНЭ ХОВД-ыг цогцлооход шударгаар хичээн зүтгэхийг хүсье.

Түүнчлэн иргэн бүр төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж, шүгэл үлээж ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан