2024.03.21

О.Цогтгэрэл: Түүхий эдээ хямд аваад монголдоо үйлдвэрлэлээ явуулах нь өгөөжтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

Хурлаар татварын асуудлыг хэрэг эрхлэх газрын сайд танилцуулаад хэлэлцүүлэг болж байна. Уг нь салбарын  сайд гээд хүнс хөдөө аж ахуйн сайд байдаг. Өчигдөр байнгын хороон дээр салбарын сайд нь энэ бодлогоо дэмжихгүй гэж байна лээ сангийн сайд нь дэмжихгүй гэж байна лээ. Засгийн газар нь дэмжээд оруулаад ирчихсэн бодлого байгаа тэгэхээр энэ асуудлаа нэгдсэн байр суурь засгийн бодлого кабинетын гэж юм байдаггүй юм уу 1-т нь. 2-т Энэ бодлогыг харахаар эхэндээ одоо байгаа нь ерөөсөө оруулахгүй орж ирвэл өндөр татвартай байсныг нь татваргүй болгоно хэмжээ хязгааргүй болгоно гээд энэ хооронд  чинь бодлогын их олон зохицуулалт баймаар юм. Уг нь бол татвартаа ч биш энэ бол онцгой татвар биш хэмжээ хязгаар квот хориг хязгаар энэ саадаа л байхгүй болгочихвол жинхэнээсээ тэр өрсөлдөөн чинь үнэтэй чанартай олон янзын гурилаасаа худалдаачид нь  оруулж ирээд эрүүл өрсөлдөөн чинь энэ үед л бий болох юм шиг санагдаад байгаа юм. Энэ татвартаа чухам асуудал нь байгаа юм уу үгүй юм уу энэ чинь орж ирэх нь хорио тэр тусмаа засгийн газрын оруулж ирж байгаа энэ бодлогын нэг ойлгомжгүй нь зөвхөн гурил оруулж ир зөвхөн бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэхийг дэмжинэ түүхий эд оруулж ирэхийг дэмжихгүй. Энэ яг юу гэсэн бодлого юм. Уг нь улаанбуудайг нь оруулж ирвэл олон хүнд үйлдвэр аж ахуйн газарт ажлын байр нэмэгддэг баймаар юм мөнгө нь монголд үлддэг баймаар юм. Гэтэл түүхий эд оруулж ирэхгүй монгол руу заавал бэлэн бүтээгдэхүүн оруулж ир гэх юм зөвхөн гурил оруулж ир. Энэ өөрөө яг ямар бодлого вэ үүн дээр тайлбар өгөөч. Уг нь бол тэр хориг саад нь байхгүй монгол руу будаагаа оруулж ирдэг энэ хүчин чадал өндөртэй гурилын үйлдвэр байдаг юм шиг байна лээ. Эдгээр нь тээрэмддэг хятад руу гаргадаг. Гэтэл монгол руу оруулах хориотой монголоос гаргах хориотой. Гэтэл энэ чинь урвуу тал руу нь л харуулчихаал байна л даа. Одоо наадах чинь улаанбуудай нь чөлөөтэй орж ирдэг. Гурил бол монголд тээрэмдэгдээд гурил болоод гадагшаа гардаг байж байж энэ улс орон чинь валют ажлын байр нь олддог энгийн дүрэм л баймаар юм. Хамгийн энгийн наад захын бизнесийн зохицоолгоо гэж байдаг болов уу. Түүхий эд монгол руу оруулж ирэхийг хөхүүлэн дэмждэг монголоос бэлэн бүтээгдэхүүн буюу аль болох л боловсруулалт хийгдээд гарахыг л яг энэ бодлого чинь өөрөө дэмжих ёстой юм биш үү. Яг эсрэгээрээ л болчихоод байх юм. Монголоос бэлэн бүтээгдэхүүн гарахыг хориглоно монголруу бэлэн бүтээгдэхүүн оруулна гээд байх юм. Үүн дээр нэг тайлбар өгөөч энэ бол хүнд ойлгогдохооргүй юм байна.         

Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.