Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн бүсчилсэн хөгжлийг дэмжих жил-2024
2024.01.25

Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн бүсчилсэн хөгжлийг дэмжих жил-2024

Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулган өндөрлөсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Саранчимэг, Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг нар Дундговь, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын ач холбогдлыг иргэддээ хүргэж, намрын чуулганаар хэлэлцэн батлагдсан хууль, тогтоомж, бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn