2023.09.15

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв Баян сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 80 жилийн ойн баярт зорин очиж оролцлоо

Сургуулийнхаа ойн баярт хүрэлцэн ирсэн үе үеийн төгсөгчид, ахмад багш нар, багш ажилчид, сургуулийн удирдлагууд, одоо суралцаж байгаа нийт сурагчиддаа түүхт ойн баярынх нь халуун мэндийг хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Баян сумынхаа сургуулийн ойн баярт оролцох үеэрээ сумын сургууль болон 3 багийн Дарга нар, Хөдөө аж ахуйн тасагт тус тус зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө.

Баян суманд очих үеэрээ сумын Соёлын төвд нэн шаардлагатай байгаа зөөврийн компьютер, өсгөгч, пүльт, тэжээлийн блок, чанга яригчийг хүлээлгэн өглөө.