Боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, сурагч хүүхдүүд, эцэг, эхчүүдэд баярын мэнд дэвшүүлье
2023.09.01

Боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, сурагч хүүхдүүд, эцэг, эхчүүдэд баярын мэнд дэвшүүлье

Гэгээн сайхан энэ өглөө түүхт 100 жилийн ойн тохиож буй Лүн сумын Ерөнхий боловсролын сургууль болон "Цоморлиг" цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, сурагч хүүхдүүд, эцэг, эхчүүдэд баярын мэнд дэвшүүллээ.

Төв аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй "Багш бүрд компьютер" хөтөлбөрийн хүрээнд Лүн сумын сургууль, цэцэрлэгийн багш нарыг энэ хичээлийн жилд зөөврийн компьютерээр хангахаар болсныг дуулгалаа.

Сумын ИТХ-ын дарга А.Оюунчимэг, Засаг дарга С.Даваахүү нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай 65 инчийн интерактив ухаалаг дэлгэцийг шийдвэрлэн өглөө. Мөн дотуур байрын номын сангийн тавилга, тоног төхөөрөмжийг шинэчилж өгөхөөр боллоо.

ЛҮН СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОНД АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЭЖ, СУРАГЧ БЯЦХАН ХҮҮХДҮҮДДЭЭ СУРЛАГА, УРЛАГ, СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ