“Монгол Улсын Гавьяат Малчин” цол хүртсэний мялаалга наадамд хүндэтгэл үзүүлэв
2023.08.16

“Монгол Улсын Гавьяат Малчин” цол хүртсэний мялаалга наадамд хүндэтгэл үзүүлэв

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Дугаржавын Гомбо-Очир гуай “Монгол Улсын Гавьяат Малчин” цол хүртсэний мялаалга наадамд хүндэтгэл үзүүлэн оролцлоо.

Их насны хурдан морины уралдаанд миний зөвлөхөөр ажиллаж буй Бүрэн сумын уугуул Сүхбаатарын Эрдэнэболдын маань Бор морь аман хүзүүдэж, түүний бай шагнал болох 2.5 сая төгрөгийг Эрдэнэсант сумынхаа Ахмадын холбоо, эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудад тус тус хүртээн хандивлалаа.

Гавьяатдаа хүндэтгэл үзүүлэн сайхан наадсан Эрдэнэсантчууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе!