"Багш бүрд компьютер" хөтөлбөр Төв аймагт хэрэгжиж эхэллээ
2023.08.30

"Багш бүрд компьютер" хөтөлбөр Төв аймагт хэрэгжиж эхэллээ

Төв аймгийн Багш нарын бага хурал "Боловсролын салбарын шинэ сэргэлт"-д оролцож, өнгөрсөн хичээлийн жилийн ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд, 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлсэн бодлого, зорилтууд болон суралцах орчин нөхцөл, сургалтын чанарыг сайжруулах талаар санал солилцож, Боловсролын багц хуулийг хэлэлцэн батлахад УИХ-ын Ажлын хэсэгт ажилласан мэдээлэл, хуулийн төсөлд тусгасан саналуудын талаар танилцууллаа.

Энэ жилээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон аймгийн удирдлагуудтай хамтран "Багш бүрд компьютер" хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлж эхлэн 2023-2024 онд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн нийт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, МСҮТ-ийн багш нарыг БШУЯ-аас GOOGLE компанитай хамтын ажиллагааны хүрээнд баталсан цахим сургалтын Chromebook-р хангахаар болж, эхний ээлжийн 841 ширхэг зөөврийн компьютерыг багш нартаа гардууллаа. Манай аймаг "Багш бүрд компьютер" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн орон нутгийн 6 дахь аймаг боллоо.