Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур, чадвар олгох сургалт хийв
2023.08.17

Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур, чадвар олгох сургалт хийв

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадвар дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи"-ийн сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа.

Сургалт “Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо.

Сургалтад Хэнтий аймгийн төрийн 8 байгууллагын 30 орчим албан хаагч хамрагдаж мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.