Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар Хэнтий аймгийн иргэдийн санал, бодлоо илэрхийлэв
2023.05.29

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар Хэнтий аймгийн иргэдийн санал, бодлоо илэрхийлэв

УИХ-аас баталсан тогтоолын дагуу УИХ-ын гишүүн Ц.Идэрбат таван өдрийн хугацаанд нийт 10 сум, хоёр тосгонд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ҮХНӨ-д ямар санал бодолтой байгааг сонслоо.

Мөн цалин, тэтгэврийн нэмэгдэл, 2023 оны хаврын чуулганы гол хуулийн төслүүд болон "Эргэх холбоо" иргэдээ сонсох уулзалтын үр дүнгийн талаар мэдээлсэн юм.

Иргэдээс хэлсэн санал, бодлыг тоймолбол:

  • Жаргалтхаан сумын иргэн н.Баатарзул: 126, холимог тогтолцоог дэмжиж байна.
  • Улсын данстай АО501 дүгээр авто замын засвар шаардлага хангадаггүй. Гэтэл адилхан Багануурын “АЗЗА” замаа засаад болоод байна. Үе үеийн дарга нар нь ялсан намын томилгоогоор томилогддог, ажлаа халтуурдаж гүйцэд хийдэггүй байдлыг хэрхэн зогсоох талаар асуулаа.
  • Жаргалтхаан сумын ахмад настан н.Мөнхбаяр: Хэрвээ 126 гишүүн сонгогдоод явбал үүргээ ухамсарлах хэрэгтэй. Улс орны эрх ашигт нийцсэн хууль батлахдаа оролцоогоо одоогийн түвшнээс нэмэгдүүлэхэд анхаарч санал тусгахыг хэллээ.
  • Цэнхэрмандал сумын иргэн Б.Энхбаяр: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохыг дэмжихгүй, 330 сумаас депутат томилох талаар санал гаргаж авто замтай холбоотой шүүмжлэл хэллээ.
  • Цэнхэрмандал сумын иргэн н.Цэнд-Аюуш, Согоот багийн н.Оюунтунгалаг: Хэнтий аймагтаа үйлдвэр ашиглалтад оруулах, арьс ширний худалдаа борлуулалт, экспортыг нэмэгдүүлэхэд ямар хүчин зүйл саад болж буйг тодруулав.