Бэлчээрийн үндэсний зургаадугаар форум боллоо
2023.06.19

Бэлчээрийн үндэсний зургаадугаар форум боллоо

Монгол Улсын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран Бэлчээрийн талхагдал-Монгол орны унаган экосистемийн үйлчилгээний алдагдал сэдэвт бэлчээрийн үндэсний зургаадугаар форумыг зохион байгууллаа.

Форумын үйл ажиллагааг нээж Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг нар үг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ц.Туваан нар оролцож санал бодлоо хэлэв.

НҮБ жил бүрийн 6 сарын 17 -нд “Дэлхийн Цөлжилтийн өдөр”-ийг 1994 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь цөлжилтийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, газрын доройтлын асуудлыг бүхий л шатанд хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжийн тухай хэлэлцдэгт оршиж байгаа юм.

Иймээс энэ өдөр Монголын Бэлчээрийн нэгдсэн холбоотой хамтран Монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр, түүний талхагдал, доройтлыг бид цаашдаа хэрхэн зөв зүйтэй ашиглах, хамгаалах тухай ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөрийн хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, малчид тариаланчид оролцож байна. Түүнчлэн өнөөдрийн хэлэлцүүлэгт бэлчээрийн талхагдал-Монгол орны унаган экосистемийн үйлчилгэээий алдагдал сэдвийн хүрээнд олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан.