
2025.04.17
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд малчдын зөвлөгөөнд оролцлоо
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ажиллав. Тухайлбал тэрбээр, малчдын зөвлөгөөн дээр мал аж ахуй, зээл, модны асуудал, тусгай хамгаалалттай газар, амьжиргаа, байгаль орчин, төрийн үйлчилгээ, залуучуудын оролцоо зэрэг сэдвийг хөндлөө.
Бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд Бэлчээрийн даац хэтрэлт, Хуурайшилт, зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам болон Малчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн хувьд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, малчдын хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлыг хөндлөө.
Мөн Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ, зах зээлийн хүрээнд малын түүхий эдийн борлуулалт, үнэлгээ, үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх, Экспортын боломж, стандартын шаардлагатай холбоотой асуудлууд хөндөгдлөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан