Баянгол дүүргийн Тийболын аваргууд тодорлоо
2023.05.29

Баянгол дүүргийн Тийболын аваргууд тодорлоо

Баянгол дүүргийн аварга шалгаруулах Тийболын анхдугаар тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, амжилттай болж өндөрлөлөө.

Дүүргийн аварга шалгаруулах Тийболын анхдугаар тэмцээнд нийт 11 баг тамирчид оролцсноос аварга багаар Х.Хишигбадрах багштай “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль тодорч, Алтан цомын эзэн боллоо. Харин дэд байрт Ч.Одпүрэв багштай “Шинэ эрин” сургууль, гутгаар байрт Б.Балжинням багштай “Монгени” цогцолбор сургууль шалгарав.

Энэхүү спортыг Баянгол дүүрэг бусад дүүргээ түүчээлэн анхдагч болон хөгжүүлж байгаа билээ.