БГД-ийн 20 өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулав
2023.05.26

БГД-ийн 20 өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулав

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ХБНГУ-ын Бранденбург мужийн Даме-Шпреевалд хотын Шойнефелд дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн байгууллагуудад дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг авч, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг тусламжаар олгож байгаа билээ.

Энэ хүрээнд дүүргийн 20 өрхийн эрүүл мэндийн төвд 14 нэр төрлийн 60 ширхэг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг гардууллаа.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй болсноор иргэд оочер дараалалд удаан хугацаагаар зогсох байдал буурч, эмнэлгийн үйлчилгээг нэг дор түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.