“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна
2023.04.05

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө) соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2023 оны зургадугаар сарын 26-29-нд зохион байгуулна. Швейцарь Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв болон Эдийн засаг, хөгжлийн яам хооронд Солилцох захидал болон Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд уг төслүүдэд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.