Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 2025.06.10-ны өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн асуулт асуулаа.
Цементэнд хөрөнгө оруулдаг бодлогоо яаж өөрчлөх вэ? Хүний хөгжил нэгдүгээрт. Байгалийн баялгийг хүний бодлого болгох нь том бодлого. Тэгэхдээ хугацаа шаарддаг. Үүнийг зоригтой улс төрчид л хийх байх.Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг таван үзүүлэлтүүдээр авсан судалгаа байна. Үүнээс ядуурлыг бууруулах нөлөөнийх нь талаар харлаа.Хүүхэд боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бол ядуурал илүү тогтвортой буурч алсдаа эрхлэлт нэмэгдэнэ. Дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт нь хязгаарлагдмал.Халамжид оруулсан хөрөнгө оруулалт бол түр зуурын бууралт өгнө гээд тодорхой заачихсан байгаа юм.Үүнээс харахад ДНБ-д эзэлж байгаа хүүхэд боловсролдоо оруулах хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлэх төсвийн доторх бүтцэд зоримог алхам хиймээр байна.Техникийн мэргэжлийн боловсролд анхаарах талаар ямар бодлого баримталж байгаа вэ? Одоо байгаа сургалтын төвийг 2-3 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй.Ингэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлнэ.Хүүхдийн боловсролд оруулах төсвийг эрс нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?Үндэсний баялгийн сангаас хүүхдийн хөгжилд болон ЖДҮ-д мөнгө зарцуулах, хуваарилах талаар ямар бодлого барих вэ? ЖДҮ буюу хүн бүрийн хийж чаддаг ажлыг дэмжихэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эс үүсвэрийг яаж нэмэгдүүлэх вэ?
Түүний асуултад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалалтын сайд Л.Энх-Амгалан хариуллаа.