Ерөнхий боловсролын сургуулиудын чанар, үзүүлэлтийг сайжруулахад дэмжиж ажиллана
2023.03.17

Ерөнхий боловсролын сургуулиудын чанар, үзүүлэлтийг сайжруулахад дэмжиж ажиллана

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын боловсролын чанарыг ахиулах, сургуулийн менежментийг сайжруулах зорилгоор НЗДТГ-ын Нийслэлийн боловсролын газрын албаныхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллав.

Уулзалтаар Нийслэлийн боловсролын газраас дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар, үзүүлэлт нөхцөл байдлыг танилцуулан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцлаа.

Дүүргийн удирдлагуудын зүгээс ерөнхий боловсролын сургуулиудын чанар, үзүүлэлтийг сайжруулах тал дээр аливаа санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Гүррагчаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин, НБГ-ын БББХ хэлтсийн дарга М.Цогзолмаа, НБГ-ын БЧГҮ хэлтсийн дарга Ц.Уянга, НБГ-ын СХОТ хэлтсийн дарга О.Бадамсэрээжид нартай дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, мэргэжилтэн И.Оюунсувд  болон мэргэжилтнүүдийн хамтаар оролцлоо.