Сонгинохайрхан дүүрэгт “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж“ хөтөлбөр хэрэгжинэ
2023.03.16

Сонгинохайрхан дүүрэгт “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж“ хөтөлбөр хэрэгжинэ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши хамтаар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Япон Улсын засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монголд хэрэгжих 594 дэх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих 14 дэх төсөл болж байгаагаараа онцлог юм.
Эл төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн А байранд их засварын ажил хийх юм.

Уг ёслолын арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, НХХ-ийн дарга Х.Энххорол болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.