2023.03.16

Б.Бат-Эрдэнэ: Автомашин угаалгын газруудад цэвэр усаар машин угаахыг хориглоно

Автомашин угаалгын газруудыг цэвэр усаар машин угаахыг хориглох талаар БОАЖ-ийн сайд мэдэгдлээ.

Манай улсын хүн ам өдөрт 1.5 сая шоо метр ус ашигладаг. Энэхүү тоонд ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ус багтсан юм. Мөн хэрэглэж буй усныхаа 80 гаруй хувийг газрын гүнээс авдаг байна. Энэ зуур газрын гүнээс авсан цэвэр усаа даралтаар шүршиж машин угаагаад дуусгадаг нь харамсалтай. 2020 оны судалгаагаар Нийслэл хотод 240 гаруй авто машин угаалгын газар бий. Тэдгээр угаалгын газрууд өдөрт дунджаар 2000 тонн цэвэр усыг урсгаж байна.