
2025.04.21
Ус хангамжийн Баруун эх үүсвэр ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно
Хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч Бямба /2025.04.19/ гарагт Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төслийн явцтай танилцаж, тулгарч буй зарим асуудлыг холбогдох албаныхантай хамтран шийдвэрлэлээ.
Төслийн хүрээнд:
- Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах юм. Дэвшилтэд технологиор усыг гүн цэвэршүүлэх тус эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая шоо метр буюу 65 хувиар нэмэгдүүлнэ.
- Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой бөгөөд хариуцлагатай менежмент бүрдэнэ.
- Салбарын тогтвортой байдлыг хангах ажлуудыг хэрэгжүүлж байна.
Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна.