Чингис хот цэвэр усны худгийн шинэ эх үүсвэртэй болно
2023.01.26

Чингис хот цэвэр усны худгийн шинэ эх үүсвэртэй болно

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд "Хэнтий-Ус" ХХК-ийн 50 гаруй ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтаар УИХ-аас шинээр баталсан хууль тогтоомж, хэлэлцүүлгийн шатанд яваа гол хуулийн төслүүд болон Засгийн газрын онцлог ажлын талаар мэдээлэл хүргэж, инженер, техникийн ажилтнуудын санал хүсэлтийг сонссон юм.

“Хэнтий-Ус” ХХК-ийн ажилтнууд дулааны станц баригдаж буйтай холбогдуулан инженерүүд бэлтгэх, сургалтад хамруулах, цэвэр усны хлоржуулалтын багаж, тоног төхөөрөмж шаардлагатай байгаа, ажилчдын нийгмийн хангамжийг төдийлөн шийдвэрлэж чадахгүй байгаагаас шалтгаалан инженерүүд тогтвор суурьшилтай ажиллахгүй байна.

Үүнчлэн “Бэрх Уул” ХХК уурхайн хөрс хуулалтаа тааруу хийсэнтэй холбогдуулан нүүрсний хомсдол үүсэх, цаашлаад дулааны станц барихаар нүүрсний хангамж тулгамдаж магадгүйг онцлов.

Чингис хотын цэвэр усны худгийн хоёр дахь эх үүсвэрийг үүсгэхтэй холбогдуулан орон нутгаас санхүүжилтийг нь тусгаж, шинэ эх үүсвэртэй болохоор ажиллаж байгаа билээ.