УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэндчилгээ дэвшүүллээ
2022.12.15

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэндчилгээ дэвшүүллээ

Тэрээр Хан Хэнтий нутгийн зон олондоо өвлийн сарын мэндийг Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндтэй хамтатган дэвшүүлье.

Төлөөллийн ардчиллыг Монголын ард түмэн сэтгэл оюун, чин хүслээрээ сонгож Үндсэн хуулиар баталсан бөгөөд 1992 оны нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцоо нь ард түмэн төрийн эрхэнд шууд оролцож, ард түмнийхээ итгэлийг төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг сонгодог зарчим юм. Энэхүү ард түмний төлөөллийн эрх мэдлийг 1992 оноос хойш эдүгээг хүртэл улсын хэмжээнд хэрэгжүүлж, хөгжүүлэн бэхжүүлж ирсэн.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавин ажилладаг төлөөллийн онцгой субъект бөгөөд өнгөрсөн 30 жилийн түүх бол төрийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж ирсэн үйл хэргийн түүх юм. Хэнтий аймаг, Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн бүрэлдэхүүн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан Хэнтий аймаг, Чингис хотынхоо хөгжлийн бодлого, шийдвэрийг төлөөллийн ардчиллын зарчим, олон ургалч үзлээр шийдвэрлэж, Хэнтий нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд голлох үүрэг гүйцэтгэж ирснийг онцлох нь зүйтэй.

Монгол улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн идэвхтэй оролцоог хангаж, Монгол улсын хөгжлийн ирээдүйг төлөвлөн, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэнтий аймаг, Хэрлэн сумын ИТХ-аас батлагдан гарах шийдвэрүүд Хэнтий аймгийн хөгжил, ард иргэдийн нийтлэг эрх ашигт үндэслэсэн, бүс нутгийнхаа бодлого, түүхэн аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөөнд бүрэн нийцсэн байх учиртай юм.

Шинэ сэргэлтийн бодлого, парламентын шинэчлэл төдийгүй Монгол төрийн шинэчлэл нь Монгол Улс сэргэн мандаж хөгжихийн эх үндэс байх болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат