Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023.03.13

Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орно

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой 2 давхар шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж гадна тохижилтын ажлыг хийж байна.

Барилга нь зоорийн давхарт: шатны талбай, хоол түгээх хэсэг, хонгил, жижүүр, холбооны өрөө, цахилгааны өрөө, техникийн өрөө, ариун цэврийн өрөө, ажилчдын өрөө, хонгил, ногооны агуулах, хуурай агуулах, махны агуулах, бэлтгэл өрөө, гал тогооны өрөө, цагаан хэрэглэл угаах өрөө, тусгаарлах өрөө, эмчийн өрөө, ажилчдын өрөө, агуулах,

1-р давхарт: шатны талбай, ажлын өрөө-2, хонгил, чийрэгжүүлэх танхим, хөгжмийн танхим, хүүхдэд хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, 3 бүлэг тус бүр бүлгийн өрөө , ор хураах өрөө,

2-р давхарт: шатны талбай, ажлын өрөө-2, ариун цэврийн өрөө, хонгил, чийрэгжүүлэх танхим, хөгжмийн танхим, хүүхэд хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, 3 бүлэг тус бүлгийн өрөө, ор хураах өрөөг тус тус төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэжээ.

Тус цэцэрлэг нь ашиглалтад орсноор 11 дүгээр хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой бөгөөд Нийслэлийн 314 дүгээр цэцэрлэг болж үйл ажиллагаагаа явуулах юм.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Дэрэн наран" ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.