УБ-аас Ойрхи дорнод, Хойд африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч,ачаа тээвэрлэх боломжтой боллоо
2023.03.09

УБ-аас Ойрхи дорнод, Хойд африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч,ачаа тээвэрлэх боломжтой боллоо

Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх 2 улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм.

Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, Зундаа 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэруун зунаар амрах боломжууд нээгдэнэ гэж харж байна.

Дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ НЭГ-д ордог Катар эйрвэйзээр Монголчууд үйлчлүүлнэ.

Ийнхүү Монгол улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.