Холын Кувейт ойртох мөч айсуй
2023.02.16

Холын Кувейт ойртох мөч айсуй

Монгол Улс-Кувейт Улсын хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Хэлэлцээрээр Засгийн газар хоорондын АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ХАРИЛЦАН ТОХИРЧ ҮЗЭГЛЭЛЭЭ.

Тун удахгүй хоёр талын Зам, тээврийн сайд нар гарын үсэг зурсанаар хэлэлцээр хүчин төгөлдөр болж шууд нислэг эхлүүлэх боломжтой болно. Хоёр улсын агаарын тээвэрлэгч нар өөрсдийн боломжтой давтамж болон агаарын хөлгийн төрлөөр чөлөөтэй нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ.

Кувейт Улсын зүгээс карго нислэгийг эхний ээлжинд эхлүүлж Монголоос мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Кувейтын Олон улсын нисэх буудлын шинэ терминал ашиглалтад орсоны дараа зорчигч тээврийн ШУУД нислэгийг эхлүүлэх боломж бүрдэнэ.