"Ерөнхийлөгчийн илгээлт-2020" хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
2023.01.29

"Ерөнхийлөгчийн илгээлт-2020" хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хөтөлбөр нь 330 сум, 171 хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллуулах зорилготой хөтөлбөр.

“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” эхний жилийн хөтөлбөрийн хүрээнд 256 оюутан Их Британи, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Вьетнам зэрэг 13 улсын их, дээд сургуульд суралцаж байна. Тэдний 60 гаруй хувь нь компьютер, программ хангамж, биотехнологи, барилга архитектур, сэргээгдэх эрчим хүч зэрэг инженер, технологийн чиглэлээр мэргэшиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангана гэж заасан.