Монголын хөгжлийн баталгаа нь оюунлаг ирээдүй
2022.11.30

Монголын хөгжлийн баталгаа нь оюунлаг ирээдүй

Өнөөдөр боловсролд хийж буй хөрөнгө оруулалт ирээдүйн хөгжлийн үрийг тарьдаг гэдэгт би итгэдэг.

Тийм ч учраас уламжлал ёсоор ЭЕШ-д өндөр амжилт үзүүлсэн, сурлага, мэдлэг чадвараараа үе тэнгийн нөхдөө манлайлсан шилдэг оюутнууддаа тэтгэлэг гардууллаа.

Өмнөө тавьсан зорилгодоо итгэл төгс тэмүүлж, өрөөл бусдыгаа зөвд үлгэрлэн дагуулсан тэднийхээ санал бодлыг сонсож илэн далангүй ярилцах сайхан байлаа.

Өнөөдрөөс илүү маргаашийг бүтээлцэх итгэл зорилго өвөрлөсөн шилдэг оюутан залуустаа амжилт хүсье