Сонгуулийн дата, нээлттэй өгөгдлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
2023.01.23

Сонгуулийн дата, нээлттэй өгөгдлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв "Нээлттэй нийгэм форум" ТББ-ын дэмжлэгтэйгээр "Тунгаахуй өгөгдлийн урлан" ХХК-тай хамтран сонгуулийн дата, нээлттэй өгөгдлийг сонгогч, судлаачдад хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Талууд "Нээлттэй өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нээлттэй өгөгдлийг бий болгох, Монгол Улсын сонгуулийн датаг нээлттэй өгөгдөлд хувиргах, хамрах цар хүрээг нь дахин тодорхойлж, жишиг загварыг үүсгэн чанар, хүртээмжийг сайжруулах, сонгуулийн судалгааны тэргүүлэх чиглэл, сэдвийг тодорхой болгоход зорьж ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn