Төмөр замын тээврийн талаарх хууль эрх зүйн орчин бүрдэнэ
2023.01.19

Төмөр замын тээврийн талаарх хууль эрх зүйн орчин бүрдэнэ

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулганаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Хуулийн төслийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулсан юм.

Хуулийн төсөлд шинээр болон шинэчлэн оруулсан онцлох зохицуулалтууд дурдвал, хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг зохицуулсан. Төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тодорхой болгосон. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тэгш эрхийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn