Хуучин Дарханы спорт цогцолбор ашиглалтад орлоо
2022.12.30

Хуучин Дарханы спорт цогцолбор ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 220 хүний суудалтай, хоёр тусдаа заалтай спорт цогцолборыг нэг жилийн хугацаанд  бүтээн байгуулж, ашиглалтад оруулжээ.

Цогцолборын барилга ажил олон жил гацсан учир шалтгаан нь 2013 онд төлөвлөсөн боловч ААНБ-д газраа алдаж 2015 онд төр буцаан авч үргэлжлүүлсэн. Ийнхүү өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

Мөн удахгүй 2,200 хүний багтаамжтай "Найрамдал-Спорт цогцолбор" ашиглалтанд орох аж.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: "Улсын төсвөөр хийж буй бүтээн байгуулалтуудыг энэ жишгээр хугацаанд нь чанартай оруулахын төлөө чадах бүхнээрээ хичээн ажиллах болно" гэв.