Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн удирдлагууд, оюутан залуустай уулзлаа
2022.12.14

Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн удирдлагууд, оюутан залуустай уулзлаа

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн удирдлагууд, оюутан залуустай уулзалт хийлээ. /2022-12-13/

Уг сургуулиас санаачлан хэрэгжүүлж буй нийт 80 орчим багш, 1000 гаруй оюутан залууст зориулан цахим сургалт, подкаст, зөвлөгөө өгөх зорилго бүхий дуу бичлэгийн “Подкаст” студийг тохижуулах төсөлд нь тодорхой дэмжлэг үзүүллээ.

Ирэх оны төсөвт уг сургуультай холбоотой 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан байгааг мөн дуулгахад таатай байна. Тодруулбал оюутан залуус маань тун удахгүй орчин үеийн тохилог сайхан Спорт заалтай болох юм.

Ирээдүйн эрүүл мэндийн салбарын манлайлагч оюутан залуустаа сурлагын өндөр амжилтыг хүсье!

БОЛОВСРОЛ- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР