Шатар сонирхогчдын дүүргийн аваргууд тодорлоо
2022.11.28

Шатар сонирхогчдын дүүргийн аваргууд тодорлоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны түүхт ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг угтаж дүүрэг, нийслэлд “Шатар сонирхогчдын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ амралтын өдрүүдэд /2022 оны 11 дүгээр сарын 26, 27/ Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд 34 хорооны 100 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс

Эрэгтэй:

  1. Алтан медаль Б.Ганбат
  2. Мөнгөн медаль Ц.Мөнхбат
  3. Хүрэл медаль Г.Оюунбаяр

Эмэгтэй:

  1. Алтан медаль Б.Анужин
  2. Мөнгөн медаль С.Цэнд
  3. Хүрэл медаль Б.Энхтуяа нар тус тус хүртлээ.                                                                

Шагналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Даваажаргал гардуулан өгч, тамирчдад дараагийн шатны тэмцээндээ амжилт гарган, “Улсын аварга” болохыг хүсэн ерөөв.

Тэмцээнийг Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба Нийслэлийн Шатрын холбоотой хамтран зохион байгууллаа.