УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойрогтоо ажиллав
2022.11.14

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойрогтоо ажиллав

Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Баянгол дүүргийн 6, 8, 13, 14-р хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Энэ үеэр 2020-2022 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм.

Мөн цаашид шаардлагатай хуулийн төслүүдийг санаачлан, өөрийн чадах хэмжээнд дүүрэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллах болно хэмээлээ.