МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
2022.11.21

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Дэлхийн 160 гаруй орны ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны V их хурал Австралийн Мельбурн хотод "Шинэ нийгмийн гэрээ" уриан дорж болж байна.

Их хурлаар дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, цалин орлогыг өсгөх, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэгш бус байдлыг арилгах, эмэгтэйчүүд залуучуудын хөдөлмөр эрхлэлт оролцоог нэмэгдүүлэх болон дижитал эдийн засаг дахь хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат эл их хуралд оролцож байна. Хурлын үеэр олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбоо удирдах зөвлөлөө сонгожээ. Удирдах зөвлөлд нийт 40 гишүүнийг сонгодог бөгөөд эдгээр гишүүд нь 163 улс орны, 332 үндэсний үйлдвэрчний эвлэлийн  200 гаруй сая ажилчдыг төлөөлдөг юм. Тэгвэл МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат удирдах зөвлөлд сонгогдлоо. Ийнхүү анх удаа МҮЭХ-ны удирдлага олон улсын байгууллагын удирдах зөвлөлд ажиллах болж байна. 

ОУ-ын ҮЭ-ийн холбоо нь дэлхийн 163 улс орны, 332 үндэсний үйлдвэрчний эвлэлийн 200 гаруй сая ажилчдыг төлөөлдөг дэлхий хэмжээний байгууллага юм.
Тус хуралд НҮБ ЕНБД Антонио Гутeриш, ОУХБ-ын дарга Гилбэрт Хуонгбо, АНУ, Австрали, Шинэ Зeланд гэх мэт улс орнуудын удирдагчид мэндчилгээ дэвшүүлж эв нэгдлээ илэрхийлж байна.