Ц.Цэрэнпунцаг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжсэнээр үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болно
2022.11.02

Ц.Цэрэнпунцаг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжсэнээр үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болно

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг өргөн барихад бэлэн болжээ. 

Уг хуулийн зорилго нь хувийн хэвшил, төртэй урт хугацаанд тогтвортой, үр ашигтай түншлэх хууль, эрх зүйн орчин бөгөөд хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх аж. 

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь төрийн хийх ёстой нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээ зэргийг хувийн хэвшилтэй хамтарч хийх удаан хугацааны гэрээ бөгөөд хувийн хэвшил эрсдэл, менежментийн хариуцлага хүлээдэг, төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулан төр /government pay/ эсвэл хэрэглэгч /user pay/ төлдөг хэлбэр юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжсэнээр 

  • Үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болно
  • Бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг
  • Хувийн хэвшлийн түншүүд хуваалцана
  • Хувийн хөрөнгөөр
  • Хувийн хэвшил шинэ технологийг эрэлхийлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хуулийн танилцуулгын үеэр хэлэв.

Мөн тэрбээр бусад улс орны жишээг тайлбарлалаа.

Эйфелийн цамхгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьсан нь:

Анхны хөрөнгө оруулалт 21 сая евро байсан бол одоогийн үнэлгээ нь 453 тэрбум евро болжээ. Тухайн үеийн 6.6 сая франкийн /өнөөгийн үнэ цэнээр 21 сая евро/ өртөгтэй боссон уг цамхгийн 1.5 сая (23%)-ыг Парисын төсвөөс төлж концесс эзэмшигч нь үлдсэн санхүүжилт болох таван сая франкийг 20 жилийн үйл ажиллагааны ашгаараа барагдуулсан байна.

Үүссэн давуу тал:

  • Анхны хөрөнгө оруулалт өндөр төсвийг олон эх үүсвэрийн холимог санхүүжилтээр хэрэгжүүлэх
  • Хувийн хэвшлийн бага зардлаар чанартай, үйлчилгээ үзүүлэх чадавх, менежментийг хэвшүүлэх
  • Техникийн хувьд сорилттой, эрсдэл өндөртэй төслийг эрсдэлийг хуваалцах

Боловсролын салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэл:

Өмнөд солонгос

  • 2005 оноос эхлэн сургуулийн барилгыг барих-арчлах-шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж байгаа
  • Сурагч, багш, бусад ажилчдын санал асуулгаар шууд хөрөнгө оруулалтаас илүү таатай байдаг

Герман

  • Уламжлалт аргатай харьцуулахад барилга угсралтын зардал 12-31%-аар бага
  • Барилга угсралтын хугацаа нь 30%-аар бага
  • Засварын зардал 50%-аар илүү боловч эвдрэл гэмтэл нь 38%-аар бага
  • Франкфуртын ТХХТ-ийн сургуулийн хувьд нийт зардал нь уламжлалт аргаас 15%-аар бага байдаг аж.