“КOП15” -Дэлхийн анхаарлын төвд
2009.12.19

“КOП15” -Дэлхийн анхаарлын төвд

Данийн нийслэл Копенгаген дахь “Белла Центр”-т байрласан олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, ажиглагчид, Төр засгийн тэргүүнүүдийн хооронд болж байгаа яриа хэлэлцээр, ажлын хэсгийнхний хуралдаан таамаглашгүй байдлаар өөрчлөгдөж байгаа тухай ярьж, мэдээлж байв.

Энэ өдрийн хуралдаанд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Зябао нар ирж оролцсон нь, хэлэлцээр амжилттай болж, хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэх нь гэсэн итгэл найдварыг төрүүлж байсан юм.

Дээд хэмжээний 2 дахь өдрийн хуралдаан, зохион байгуулагч орон болох Данийн Ерөнхий сайд Л.Л. Расмуссен үг хэлснээр эхэлсэн. Түүний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Зябао, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев нар , уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хүлээх үүрэг, сөрөг нөлөөллийг багасгах арга замын талаар үг хэлцгээлээ. Чухам эдгээр лидерүүд юу хэлж, ямар байр суурьтай байх нь хамгийн анхаарал татсан асуудлуудын нэг байсан бөгөөд, Энэтхэг, Бразил зэрэг хурдацтай хөгжиж байгаа орнуудын Ерөнхийлөгчид болон Европын Холбооны Ерөнхийлөгчийн хэлсэн үг ч мөн олны анхаарлын төвд байлаа.

Америкийн тал анх удаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор байгуулагдах санд мөнгө төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Б.Обама, 2012 оноос эхлэн жил бүр энэ санд 12 тэрбум доллар өгөх, 2020 он хүртэл нийт 100 тэрбум доллар төлөх тухай мэдэгдсэн юм. Гэхдээ энэ сангийн мөнгийг олон улсын хамтарсан хатуу хяналтын дор зарцуулах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн.Тэрээр, “Ил тод, хяналттай, тодорхой шалгууртай байх ёстой” гэсэн гурван үндсэн зарчимыг санал болголоо.\ Дашрамд дурдахад, Монгол Улсын Төрийн тэргүүний байр суурь ч мөн үүнтэй ижил байгаа бөгөөд, 2009 оны 12 дугаар сар 17-ны өдөр энэ байр сууриа “Белла Центр”-ийн индэр дээрээс илэрхийлсэн билээ. \

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Орос улс ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээгээ 20 хувь бууруулахад бэлэн байна гээд, үүнээс ч илүү боломж бидэнд байгаа гэж онцоллоо.

Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силва, “Бид хөгжингүй болон хөгжиж байгаа орнууд гэж талцаж хэлэлцээг уялгүйгээр нэгдсэн тохиролцоонд хүрэх хэрэгтэй байна” гэж уриалсан юм.

Ийнхүү төр засгийн тэргүүнүүдийг үг хэлэх хугацаанд хэлэлцээр ажлын хэсгүүдэд үргэлжилж байлаа. 17 -ны шөнийн байдлаар тохирсон байсан зарим тохироонд АНУ, БНХАУ зэрэг орнууд буулт хийж байсан юм.

Үдээс өмнө АНУ-ын болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар 2 талын уулзалт хийлээ. Данийн Ерөнхий Сайд Л.Л. Расмуссены Төр засгийн тэргүүн нарыг хүндэтгэн барьсан үдийн зоогийн үеэр ч мөн дэлхийн удирдагчид яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байлаа.

Зоогийн үеэр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, БНЭУ-ын Ерөнхий сайд М.Сингх, БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Зябао нартай уулзаж, товч ярилцав.

Энэхүү зоогийн өмнө авахуулаар төлөвлөж байсан нэгдсэн фото зураг хойшилсон нь хэлэлцээр хүндрэлтэй байдалд үргэлжилж байгаагийн дохио боллоо.

Үдээс хойшхи хурал эхлэлгүй хүлээлгэж, энэ хугацаанд Америк, Хятад, ЕХ болон бусад талуудын 2 талын уулзалт хэд хэдэн удаа болж, дипломат яриа хэлэлцээ идэвхитэй явагдаж байл

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.