УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төрийн дээд одон медаль гардууллаа
2022.07.18

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төрийн дээд одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, “Шарын гол” сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, батлан хамгаалах, төрийн хяналт, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагналыг УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Аймгийн засаг даргын орлогч Б. Жавхлан болон сумын удирдлагууд гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.