2022.03.19

УИХ-ын гишүүн Г.Дамдинням тойрогтоо ажиллаж байна

Өнөөдөр /2022.03.19/ Хонгор сумаас зохион байгуулж буй "Наурыз-2022" арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням аймгийн удирдлагын хамт оролцож, УИХ-ын гишүүний хувиар ажлаа ярилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авлаа.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хонгор суманд:

  • Цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэл
  • Салхит багийн 100 ортой цэцэрлэг
  • Салхит багийн спорт заалны барилгын ажил
  • Үерийн далангийн засвар, шинэчлэл
  • Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл
  • Хонгор сумаас Салхит баг хүртэлх 13.1 км авто замын ажлууд тус тус хийгдэнэ.

Мөн нутаг орондоо олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбар бүртээ манлайлсан шилдгүүдийн шагналыг гардуулж өглөө.