Тариалан сум халуун усны шинэ байртай боллоо
2022.06.22

Тариалан сум халуун усны шинэ байртай боллоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Тариалан сумын иргэдтэй уулзалт хийж байх үед иргэдийн зүгээс хуучин халуун усны барилга нь 1980-аад оны үед баригдсан мэргэжлийн байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тул шинэ халуун усны байртай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. 

Энэхүү хүсэлтийн дагуу шинэ халуун усны байрны санхүүжилтийг улсын төсөвт тусгаж, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Голден прогресс” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад орууллаа. Нийтийн халуун ус нь саун, душ, үсчин зэрэг үйлчилгээг хамгийн хямд үнээр үзүүлэх бөгөөд ашиглалт, хамгаалалтыг Тариалан сумыг ус, дулаанаар хангадаг “Нийтийн ахуй үйлчилгээ” ОНӨКомпани хариуцн ажиллана.

Шинэ халуун усны байртай болсноор Хөвсгөл аймгийн хамгийн том сум болох Тариалан сумын 6200 гаруй иргэд тав тухтай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд үйлчилгээ авах боломж бүрдэж байна.