“Хүслийн хад” аялал жуулчлалын цогцолбор удахгүй нээлтээ хийж хүрч очсон хүн бүрийн нүд сэтгэлийг баясгана
2025.06.09

“Хүслийн хад” аялал жуулчлалын цогцолбор удахгүй нээлтээ хийж хүрч очсон хүн бүрийн нүд сэтгэлийг баясгана

Дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөний хийц, чанарыг Монгол хүн бүр ам уралдан магтахтай зэрэгцэн Монголын хөх сувд болсон Хөвсгөл далайн эрэг дээрх нэгэн сайхан бүтээн байгуулалт мөн олны сайшаалыг хүртэж буй.

Энэ нь Монгол Улсын их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Л.Мөнхбаатарын  анхлан санаачилж, ардаас нь тасралтгүй явж ажил хэрэг болгож буй “Хүслийн хад” аялал жуулчлалын цогцолбор удахгүй нээлтээ хийж хүрч очсон хүн бүрийн нүд сэтгэлийг баясгах нь ээ.