Тариалан суманд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ
2022.06.16

Тариалан суманд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ

Хөвсгөл аймгийн Тариалан суманд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хөрөнгө оруулалтаар шилэн кабелын өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр Тариалан сумын иргэд хямд үнээр хязгааргүй дататай өндөр хурдны интернэт ашиглах, 80 гаруй сувагтай, нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV үзэх, суурин утас хэрэглэх боломж нээгдэж байна. 

Өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон энэхүү гурвалсан үйлчилгээ амжилттай нэвтэрсэн бөгөөд сумын нийт өрхийн 80 гаруй хувь тус үйлчилгээг ашиглаж байна. Тариалан сум улсын хэмжээнд тус үйлчилгээ нэвтэрсэн гуравдах сум боллоо.

Гурвалсан үйлчилгээ орсноор иргэдийн хувьд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, алсын зайн оношилгоо хийлгэх, сурагч багачууд маань цахимаар суралцах, цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдлээ.

Цаашид Хөвсгөл аймгийн бусад сумдад энэхүү гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх “Цахим сум” төслийг “Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтран хэрэгжүүлнэ.