Итали-Монголын нэхмэлийн технологийн төв байгуулагдлаа
2022.05.02

Итали-Монголын нэхмэлийн технологийн төв байгуулагдлаа

Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүний УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ 2018 онд энэ төвийг байгуулахаар Итали улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон Италийн худалдааны агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан бол 2022.04.26-нд биеллээ олж, тус төв нээлтээ хийж байна.

Итали-Монголын нэхмэлийн технологийн төвийг байгуулснаар цагаан алт болсон ноолуурын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn