Ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа
2022.02.14

Ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсронгуй болгох Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг дэмжиж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд гурван жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа юм. Түүнчлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс угаасан ноолуурын экспортыг хязгаарлах, самнаж боловсруулсан ноолуурыг экспортлох чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж байгаа үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх, монгол ноолуурыг олон улсад сурталчлах, таниулах зэрэг асуудлууд тулгамдаж байна