2022.04.28

Ц.Туваан: Гүйцэтгэлийн санхүүжилт хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжихгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Монгол Улсын Төсвийн хүрээний мэдэгдэл, 2022 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал орж ирж байна. Байнгын хорооны хурал дээр цалинтай холбоотой асуудал маргаан дагуулах шинжтэй байна. Ялангуяа сургууль цэцэрлэгийн багш нарын цалин 2-р улирлаас нэмэгдсэн. Багш нар баяртай байгаа. Хүүхдүүдийнхээ боловсролд анхааръя гэвэл багш нарынхаа цалинг нэмэх ёстой. Л.Энх-Амгалан сайдад талархаж байна, хууль зөрчихгүйгээр цалин нэмээд явах хэрэгтэй.

Харин эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарыг Гүйцэтгэлийн санхүүжилт гэсэн тогтолцоогоор цалинжуулж байгаа. Энэ нийслэлд хэрэгжиж байна. Харин хөдөө орон нутагт шийдэгдэхгүй байна. Хаана гацаад байна. Төсөв дээр баталсан ажил яагаад хэрэгжихгүй байна.

Төрийн захиргааны албан хаагчид гэж хүнд хүмүүс байна. Гар дээр цалин бараг авдаггүй 550 мянган төгрөг авдаг. Босоо биш хэвтээ тэнхлэгээр ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй. Ажиллаж байгаа хүн ч алга. Ирэх жилийн төсөв дээр оруулж ирэх үү. Юмны үнэ маш өндөр 100 мянган төгрөгөөр юу ч авч чадахгүй байна.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn