2022.03.21

УИХ-ын гишүүн Ц.Туваан Казах түмэнд Наурызын баярын мэнд хүргэлээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Батсүмбэр суманд “Наурызын баярын арга хэмжээ”-нд оролцоо.

Энэхүү арга хэмжээнд тэрээр зургаа дахь жилдээ зорин ирж оролцож байгаа аж. Баярын үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнагдсан А.Бүргэд, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Т.Нуржамал нарт шагналыг нь гардуулан өглөө.

Ц.Туваан гишүүн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Бастама ТББ-ын залуучуудад талархал илэрхийллээ.