УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хаврын баяр Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
2022.03.18

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хаврын баяр Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Нарны баяр – Хаврын баяр Наурызыг тохиолдуулан та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Ассалам алейкум.

Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа өмнө тэмдэглэж байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Тиймээс Наурыз бол нийт хүн төрөлхтний баяр юм. Дэлхийн 40 гаруй орны 400 гаруй сая хүн ёслон тэмдэглэдэг энэхүү баярын өдөр казах түмэн маань айл хотол, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэж, аксакал буурлуудынхаа ерөөл сургаалыг сонсдог. Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Шинэ өдөр бүр та бүхэн шинэ хүсэл эрмэлзлээр дүүрэн байх болтугай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn