Сонгинохайрхан дүүргийн багш нарыг сургагч багшаар бэлтгэнэ
2022.03.16

Сонгинохайрхан дүүргийн багш нарыг сургагч багшаар бэлтгэнэ

УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн 143 дугаар сургуулийн Англи хэлний багш нарыг "Кембриджийн хөтөлбөр"-ийн мэргэшүүлэх сургалтад хамруулж байсан бол өнөөдөр/2022.03.16/ дараагийн ээлжийн сургалтаа үнэ төлбөргүйгээр эхлүүлж байна.

Энэ удаагийн сургалтад Сонгинохайрхан дүүргийн 30 багш хамрагдаж байгаа бөгөөд Англи хэлний заах арга зүйг олон улсын жишигт нийцүүлнэ гэнэ.

“Цаашид хувийн, өндөр төлбөртэй сургуульд л сурсан бол англи хэлтэй гэж тооцогддог, төгсөөд авсан сертификат нь олон улсад зөвшөөрөгддөг байдлыг халж хамран тойрох сургуульд сурахад л олон улсад зөвшөөрөгдсөн сертификаттай төгсдөг боломжийг олгож чадвал гадаадад суралцах хүүхэд бүрт тэтгэлэг авах боломж нээгдэнэ” хэмээн тэрээр хэллээ.

Н.Учрал гишүүн боловсролыг тэгш хүртээмжтэй байлгаж, үндэсний боловсролын суурь онцлогийг шингээсэн, олон улсын чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлтэй чанартай боловсролыг хүүхэд бүрт эзэмшүүлэхээр зорьж ажиллаж байна.